БАЙГУУЛЛАГЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАВЛАХ, ТҮҮХЧИЛСЭН ЛАВЛАХ


  ХӨМРӨГ ҮҮСГЭГЧИЙН НЭРИЙН ӨӨРЧЛӨЛТ

1

Хүн эмнэлгийн техникум
БНМАУ-ын СнЗ-ын 1961.08.16 өдрийн 431-р тогтоолоор
2
Дорноговь аймаг дахь Анагаах ухааны дунд сургууль
БНМАУ-ын СнЗ-ын 1962,04.18 өдрийн 200 –р тогтоолоор
3
АУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь анагаах ухааны коллеж
Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 1991.03.28 өдрийн 124/А/44 тоот тушаалаар
4
АУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь Анагаах ухааны эрдэм шинжилгээний сургалтын төв
ШУ Боловсролын сайд, ЭМ-ийн сайд, Дорноговь аймгийн засаг даргын хамтарсан 1996.05.03 өдрийн А/88, 150/90 тоот тушаалаар
5
АУИС-ийн харъяа Анагаах ухаан коллеж
Гэгээрлийн сайд, ЭМНХ-ын сайдын хамтарсан 1997.05.01 өдрийн А/176, 120 тоот тушаалаар
6
ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь Анагаах ухааны коллеж
БСШУЯ-ны сайдын 2004 оны 238 тоот тушаалаар
7
ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль
БСШУ-ны сайдын 2010.01.02 өдрийн 36 тоот тушаалаар
8
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль
ЭМШУИС-ийн удирдах зөвлөлийн 2014.02.28 өдрийн 005-р тогтоолоор



ӨМНӨХ ҮГ

Нэг.  Хөмрөг үүсгэгчийн түүх

Тус сургууль нь анх 1962 онд БНМАУ-н сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагджээ. Сургуулийг Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийн 2-р ангиас шилжүүлсэн 19 хүүхэдтээй, шинээр элссэн 110 сурагч бүхий 2 ангийн 5 бүлэгтэйгээр 1962 оны 10 сарын 1-ний өдөр нээжээ. Энэ үед сургуулийн захирал Жамъянжав, хичээлийн эрхлэгчээр Санзайжамц нар байснас гадна орон тооны 6 багш, 12 ажилчин албан хаагч, жилийн төсөв 240000 төгрөг байжээ.
Сургуульд аймаг бүрээс хүүхэд суралцаж байснаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймгуудаас давамгайлж байжээ. Мөн жилээс жилд сурагчдын тоо нэмэгдсээр байж. 
1991  онд Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 1991 оны 3 сарын 28-ны өдрийн 124/А44 тоот тушаалаар АУИС-ийн харъяа Анагаах ухааны коллеж болгон зохоион байгуулагдсан.
Энэ үед эх барих бага эмч 68, сувилагч 101, эчнээ сувилагч 10 төгсжээ.
1991 онд захирал нямхүү, санхүү эдийн засагч Г.Эрдэнэтуяа, багш Б.Далантай, Б.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй манай төлөөлөгчид АНУ-ын Калифорни муж улсын Их сургуулийн Лома Линдэнгийн Сувилахуй дээд сургуулийн урилгаар зочилж, тус сургуультай ажил хэргийн холбоо тогтоожээ. Хамтын ажиллагааны хүрээнд менежментийн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох, сувилахуйн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, НЭМ-ийн сургалтын стандарт, заах арга технологи боловсруулах, блокоор хичээл заах аргачлалыг хэрэгжүүлэх, төгсөлтийн дараах сувилахуйн сургалтыг оновчтой зохион байгуулах, сургууль, эмнэлгийн ажлын уялдаа холбоог боловсронгуй болгох зэрэг ажлуудыг төлөвлөн зохион байуулж, амжилттай хэрэгжүүлжээ.
Тус сургуульд захирлаар ажиллаж байсан хүмүүс:
·         Д.Жамъянжав 1962-1963
·         С.Даваадорж 1963-1965
·         Ч.Содном 1965-1972
·         Л.Одончимэд 1972-1974
·         Х.Цэрэндорж  1974-1979
·         Д.Нямхүү -1979 оноос хойш
Шавь төвтэй сургалтанд шилжиж оюутны бие даасан ажиллагааг хөхүүлэнүр   урамшуулж, хүмүүжлийн ажлын үр нөлөөг дээшлүүлэх ажлыг тэдний хүсэл сонирхлын дагуу өөрсдийнх нь байгууллагад голлон тулгуурлаж ажилласан нь зохих үр дүнд хүрчээ.
            Оюутны “Талын уянга” чуулга 1971 онд алтан медальт хөгжмийн хамтлаг болж, 1975 онд ТМДС-дын урлагийн үзлэгээр хүрэл медаль, 1977 онд мөнгөн медаль авч, 1979 онд Польш улсад болсон ардын бүжгийн наадмаас “Алтан навч” –ом 1980,1981 онд бүх ард түмний урлагийн их наадам, Ардын театр, чуулгуудын уулзалтанд тэргүүн байр эзлэн Алтан медальт чуулга болж, 1981 онд Алтан медальт бүжгийн хамтлаг төржээ.
            Тус сургуульд сурч ажиллаж байсан хүмүүсээс спортын мастер, зэрэгтэй тамирчид 100 гаруй, эмнэлгийн тэргүүний ажилчин 200 гаруй төрсөн нь бид бүний бахархал болж ирсэн.
            Хамт олны шаргуу хөдөлмөр бүтээлч үйл ажиллагааг төр засаг, системийн дээд байгууллагаас өндөр үнэлж 1972 онд МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний ажилчин залуу” алтан медаль, 1973 онд төр засгийн “Хүндэт жуух” бичгээр шагнасан бөгөөд тус сургууль 1974 онд бүх ард түмний социалист уралдаанд 1-р байр, 1975,1980,1981 онуудад ДТДТМБ-ын тусгай дунд сургуулиудын уралдаанд 1,2-р байр, 1978 онд ОСХГ отрядын ажлаар улсад 1-р байр эзэлж, МХЗЭ-ийн Төв хорооны 56,60 жилийн ойн үүрд хадгалагдах туг” Гавшгайч хамт олон” дурсгалын медалиар шагнагдсан байна.
            Гэгээрлийн яам, Эрүүл мэндийн яам, АУИС, АНУ-ын Хятад эмнэлгийн товчооны мэргэжилтнүүдтэй хамтран сургалтын төлөвлөгөөг 1995 оноос шинэчлэн боловсруулж, 1996 оноос мөрдөж эхэлсэн. Анагаах ухааны коллеж нь 1996-1997 оны хичээлийн жилээс кредит системийг сургалтанд хэрэглэж байна. Сургалтын агуулгын стандартыг тогтоож, оюутан бүр хичээл тус бүрээр авах кридетийг тодорхойлов.
            Шинжлэх ухаан, боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Дорноговь аймгийн Засаг даргын хамтарсан 1996 оны 5 сарын 3-ны өдрийн А/-88, 150/90 тоот тушаалаар аймгийн нэгдсэн эмнэлэгтэй нийлүүлэн АУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь Анагаах Ухааны Эрдэм Шинжилгээ сургалтын төв болгон зохион байгуулсан. Энэ үед тус сургуульд МУ-ын гавъяат эмч Б.Хэнмэдэхэв, Г.Амгалан  зэрэг олон алдартай эмч нар ажиллаж байсан.
1996 онд Бага эмч сувилагчийн 69 оюутан төгсөгжээ.
            Гэгээрлийн сайд, ЭМНХ-ын сайдын хамтарсан 1997 оны 05 сарын 01-ны өдрийн А/176, 120 тоот тушаалаар нэгдсэн эмнэлгээс тусгаарлан, Дорноговь аймаг дахь АУИС-ийн харъяа Анагаах ухааны коллеж болгон дахин зохион байгуулагдсан.
            Багшийн ажлыг кредит системээр үнэлэх журам гаргаж, дадлагын хичээлийг удирдах арга журамд өөрчлөлт оруулав.
АНУ-ын дээд мэргэжлийн сувилагч Кэти-Браун багш, багш оюутны англи хэлний мэдлэгийг дээшлүүлэн сургах ажилд өөрийн бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байжээ.
1997.05.08-д Хөх хотоос төслийн хөрөнгөөр цахилгаан микроскол, эмчилгээний биеийн тамирын иж бүрдэл тоног төхөөрөмж, физик эмчилгээний массажын багаж тоног төхөөрөмж, хими физиологи, биеийн тамир, асаргаа сувилгаа, микробиологийн хичээлийн хэрэглэгдэхүүнд шүд, нүд , Мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн хичээлийн багаж тоног төхөөрөмжүүдийг авч тохижуулав.
БСШУЯ-ны сайдын 2004 оны 238 тоот тушаалаар ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь Анагаах ухааны коллеж болон зохион байгуулагдан ажиллаж эхэлсэн. Төсгөлтийн шалгалтыг өртөөгөөр зохион байгуулав.
2004 онд Магадлан итгэмжлэх комисст орсон. Тухай үед 86 суралцаг мэргэжил эзэмшин төгсөж, 524 оюутан анги дэвшиж, 166 оюутан шинээр элсэн суралцсан.
Дорноговь аймагт ажиллаж байгаа төгсөгчидтэй ажиллах сургалт явуулах ажлыг зохион байгуулж иржээ. YSО-гийн сайн дурын мэргэжилтнуудээр сувилэгч нар хичээл заалгаж, мэргэжил олгох дамжаанд 40 сувилагч, бага эмч суралцуулан төгсгөсөн байна. Төрийн сангийн сургалтаар Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн 30 сувилагч, ДЭХБ-н зардлаар багийн бага эмч нарт НЭМ-ийн сургалт зохион байгуулж 19 бага эмч төгсгөв.
2007 онд “Оюутан” эмнэлэг үйлчилгээний төвийг байгуулан эмэгтэйчүүд, физик эмчилгээ, арьс гоо засал, биохимийн лаборатори, эмийн сантай ажиллуулж, багш ажилчид, оюутнууд, иргэд хөдөлмөрчдөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
2009 оны байдлаар ЭМШУИС-ийн харъяа Анагаах ухааны коллеж нь хичээлийн  1,2-р байр, биеийн тамирын зал, соёлын төв, “Оюутан” эмнэлэг үйлчилгээний төв, “Говийн бүрд оюутан” рашаан сувилалын дадлагын бааз, оюутны 1,2-р байр, оюутны гэрээт байр материаллаг баазтай сургалт эмчилгээ үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан байна.
Бсшу-ны сайдын 2010 оны 02 сарын 01-ний өдрийн 36 тоот тушаалаар ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль болж, хүний их эмчийг 6 жил, баклавр сувилагчийг 4 жил, эм найруулагч, эх барих, бага эмч, сувилахуйн мэргэжилтэн бэлтгэж, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудыг боловсон хүчнээр тасралтгүй хангаж байна.
ЭМШУИС-ийн салбар сургууль нь “Олон улсын хөгжлийн нийтлэг хандлага, бүс нутгийн болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгдлийг хангасан, мэдлэгт суурилсан нийгэмд өрсөлдөх чадвартай эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг. 2000 онд мададлан итгэмжлэгдсэн. 
2010 оны 01 сарын 11-нд Боловсролын шинэчлэл сургалт семинар зохион байгууллаа.
ЭМШУИС-ийн удирдлагын бүтэцтэй уялдуулан удирдлагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн ажиллаж байжээ. Дотоодын хяналт шалгалтыг тогтмол хийж, сайжруулан ажилласан. Мянганы сорилтын шугмаар хэрэгжиж байгаа “Цусны даралт ихсэх өвчинд нөлөөлөх хүчин зүйл”, “Зөв зохистой хооллолт-эрүүл мэндэд нөлөөлөх нь” “цусны даралт ихсэлт өвчнийг уламжлалт эм, зүү эмчилгээний аргаар эмчлэх асуудалд” төслүүдийн ажлын явц, үр дүн, санхүүгийн үйл ажиллагааг Мянганы сорилтын эрүүл мэндийн төслийн захирал Мөнхтайван тэргүүтэй баг, EPOS-н захирал Сонин тэргүүтэй багууд 2, 5,10-р сард шалгалт хийн амжилттэй сайн хэрэгжиж байна гэсэн үнэлгээ өгчээ.
Сургуулийн вэб сайтын коллеж нэгийг ЭМШУИС-ийн салбар сурууль болгон тэнхимүүдийн товч танилцуулгийг англи хэл дээр хийсэн.
Оюутнуудын интернет үйлчилгээг тогтворжуулж сургуулийн Номын санд байдаг интернет үйлчилгээний 4 компьютерийг шинэчилж, бусад компьтерийн хулгана, гарыг сольж хэвийн ажиллагааг хангав.
Энэ үед Эмнэл зүй, Сувилахуй, Био-Анагаах, Нийгмийн эрүүл мэнд гэсэн тэнхимүүдтэй байсан. Эмнэлгийн эмч болон патофизиологийн багш нарыг ipath системээр клиникийн зөвөлгөө авах, зайн сургалт явуулахад ЭМШУИС-ийн шүүх эмнэлэг-патологийн тэмхимтэй хамтран ажиллаж байжээ.

2010-2011 оны хичээлийн жилд Анагаах -37, Эх барих-20, бага эмч -36, Сувилахуй-60, эм найруулагч -29 нийт 182 оюутан төгсгөжээ.


ХӨМРӨГИЙН ТҮҮХ

            Зүүн болон Говийн аймгуудын эмнэлгийг дунд мэргэжилтэнээр хангах зорилгоор тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн 1961  оны 08  сарын 16 өдрийн 431-р тогтоол, 1962 оны 04 сарын 18 өдрийн 200-р тогтоолын дагуу Дорноговь аймагт Анагаах ухааны дунд сургуулийг байсан.
            Анх 1975 оны 05 сарын 24 өдөр  төрийн архивт 33 тоот хөмрөг  үүсгэн байнга хадгалах 1-7  дугаар хадгаламжийн нэгжийг архивт тушаасан бөгөөд 1976 оны 02 сарын 24 өдөр 8-10 тоот хадгаламжийн нэгж, 1986 оны 05 сарын 12 өдөр 1-115 тоот хадгаламжийн нэгжийг тус тус тушаасан байна.
            Энэ хугацааны баримт бичгийг тушаахдаа нягтлан шалгалт хийсэн болон түр хадгалах хадгаламжийн нэгжийн тухай болон устгал хийсэн тухай мэдээлэл олдохгүй байна.
            Архивын ажилтнууд :
·         Сэд 1962 он
·         Сарангэрэл 1982 он
·         Пүрэвдулам 1990 он
·         А.Байгалмаа 1992 он
·         П.Сэлэнбэ 1994 он
·         Д. Нарантуяа
·         Д.Эрдэнэтуяа 2004 он
·         Ж.Цэрэндулам 2008 он
·         Э.Нандин-Эрдэнэ 2010 он
·         Б.Батчимэг 2013-2014 онууд ажиллаж байсан боловч архивын зориулалтын өрөө тасалгаагүй, хадгалах орчны горим  алдагдсанаас баримт хэт хуурайшсан, норсон зэрэг гэмтэл ихтэй байна.
            2009 онд архивын эрхлэгч Ж. Цэрэндулам байнга, түр, удаан жил хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэл, устгах хэргийн акт үйлдэж Төрийн архивын ББНШАЗК-ын хурлаар батлуулсан боловч устгалын актан дахь баримтыг устгаагүй байсан.
            Тус сургуулийн архивын баримтанд анх удаагаа 2015 оны 3 сард 1963-2014 оны баримтанд  нягтлан шалгалт хийсэн.
            Шалгалтын явцад Санхүүгийн тайлан, төсөв хэд хэдэн оноор нэгж үүсгэн үдэгдсэнийг зааврын дагуу салгаж нэгж үүсгэв. Санхүүгийн баримтуудыг задлаж цалингийн баримтыг  дутуу 1970-1971, 1981, 1986 онуудын цалин дутуу.  Мөн 1997 оны захирлын тушаал,  1997, 2008 онуудын цалингийн баримт, 2010-2012 онуудын  касс, харилцахын баримтыг нягтлан шалгахад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан гараагүй болно.
Үндсэн үйл ажиллагааны мэдээ, тайлан, Ерөнхий менежерийн  болон ажилчин албан хаагчдын үр дүнгийн гэрээ, гэрээний биелэлтийн тайлангууд дутуу, удирдах ажилтан болон бусад ажилчдын ажил хүлээлцсэн акт, гавъяат багш нарын анкет, хувийн хэрэг, татварын тайлан  байхгүй байсан.
Байгууллагын түүхийг 1962 оноос эхлэн уламжлал болгон бичсэн байсан. Мөн сургуулийн түүхтэй холбогдолтой гэрэл зураг, сургуулийн тэмцээн уралдаанаас авсан диплом, баярын бичиг  байсанг цуглуулгын фонд үүсгэсэн.
1992-2012 оны сурагчдын сурлагын дэвтэр хамт байсныг төгссөн оноор нь ялгах боломжгүй учир элссэн оноор ялган хайрцаглаж 70 жилийн бүртгэлд бүртгэсэн болно.
Архивын баримтын нягтлан шалгалтын үр дүнд:
ü  Байнга хадгалах хадгаламжийн нэгж  3 бүртгэлийн нийт 325
ü  70 жил хадгалах хадгаламжийн нэгжийн 169
ü  Түр хадгалах хадгаламжийн нэгж  455, нийт 949 хадгаламжийн нэгжийг үүсгэв.

            Нягтлан шалгалтын явцад  хадгалах хугацаа дууссан, түүх эрдэм шинжилгээний ач холбогдолгүй, илүү хувь зэрэг баримтуудыг устгахаар ялгаж, Устгах хэргийн акт үйлдэж 764  хэргийг устгав.

 Гурав: Хөмрөгийн баримтын тодорхойлолт

Баримт нь захирлын тушаал, батлагдсан төсөв, санхүүгийн жилийн эцсийн тайлан, 2009 онд батлагдсан хичээлийн стандарт хөтөлбөр, сурлагын дүн голлоно. Харин хурлын материал, ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ, биелэлтийн тайлан, жилийн ажлын төлөвлөгөө тайлан цөөн тоогоор байна.  
2009 оныг дуустал архивын баримтыг Төрийн архивт шилжүүлсэн.
Хөмрөгийн баримтын ашиглалт:
Хичээлийн жилийн төгсгөлд  журнал болон шалгалтын хуудсыг ихэвчлэн ашигладаг. Журнал болон Шалгалтын хуудсыг арга зүйч болон багш нарт  баримт түр олгох бүртгэлд бүртгэн албаны хэрэгцээнд 30 хүртэлх хоногоор олгодог
Дипломын хуулбар, захирлын тушаалыг төгссөн оюутан, ажиллаж байсан иргэд хэсэгчилсэн хуулбарыг “Хуулбар үнэн ” тэмдэг дарж, бүртгэн олгодог.

Тус сургууль нь анх 1962 онд БНМАУ-н сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагджээ. Сургуулийг Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийн 2-р ангиас шилжүүлсэн 19 хүүхэдтээй, шинээр элссэн 110 сурагч бүхий 2 ангийн 5 бүлэгтэйгээр 1962 оны 10 сарын 1-ний өдөр нээжээ. Энэ үед сургуулийн захирал Жамъянжав, хичээлийн эрхлэгчээр Санзайжамц нар байснас гадна орон тооны 6 багш, 12 ажилчин албан хаагч, жилийн төсөв 240000 төгрөг байжээ.
Сургуульд аймаг бүрээс хүүхэд суралцаж байснаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймгуудаас давамгайлж байжээ. Мөн жилээс жилд сурагчдын тоо нэмэгдсээр байж. 
Сургуулийн 2 дахь захирал Содном нь 1965 оны 4 сарын 2 өдөр томилогдож энэ үед бас хичээлийн эрхлэгч өөрчлөгдөн Баатарын Самдан болжээ. Энэ үед сахилга бат хэв журам алдагдаж байсан учир захирал арга хэмжээ авч хэв журам тогтоож эхэлсэн байна.
Мөн Содном захирал 1966 оноос сургуулийн түүхийн талаарх баримт материал байхгүй, түүх бичигдээгүй, сургуулийн түүх мэдэх хүмүүс халагдаж солигдсон учир сургуулийн түүх мартагдахаас болгоомжилж сургуулийн түүх бичлэгийг бичиж эхэлжээ.
1965-1966 онд Сурлага, хүмүүжлийн тараар сурагчдын байдал эрс сайжирч гэмт хэрэг хэв журамын зөрчил гараагүй ба өмнөх оныхоос 80 гаруй хувиар буурчээ.
Аймаг болон сургуулийн хөгжилд хүүхдүүд хувь нэмэрээ оруулж анхны хөдөлмөр амралт бөгөөд ашиг, зохон байгуулалт үр дүнгээр сайн болжээ.  Үүнд: Аймагт барилга монтажын конторт 185 сурагч 4 сар барилгын туслах ажил хийж олон арван мянган төгийг зүйл бүтээжээ. Мөн өвс хадланд явах өвс боох вагонд ачих зэрэг цаг үеийн шаардлагатай ажлуудад оролцсон байна. Өөрсдийн хүчээр 350 метр газар шугам татаж сургуулийн хойд байрыг радио сонсголтой болгожээ. Мөн багш ажилчдаас ном хураан 2000 орчим номтойгоор анхны номын сангаа нээжээ.
Аймгийн намын 8-р бүгд хурлын шийдвэрийг ажил амьдралд хэрэгжүүлэх их ажил сургуульд өрнөж социалист уралдааны дээд хэлбэр соёлч нөхөрлөлийн хөдөлгөөнд бүх ангиуд хамаргадж багш ажилчдын сэхээтны нөхөрлөл, бригад байгуулагдах ажил өрнөсөн учир сургууль соёлч, АУДээд дунд сургуулийн туршлагыг судлаж, соёлч сургуульь ёолох ажлыг зохион байгуулаж улмаар 1966 оны 06 сарын 7-нд Намын 15-р их хурал нээгдсэн өдөр Соёлч сургуулийн болзолыг 1 жилийн хугацаатайгаар авжээ.
1966 оны 10 сарын 15-ны байдлаар бүгд 9 ангийн 261 сурагч хичээллэж байжээ. Дээд мэргэжилтэй багш 10, дунд боловсролтой багш 2, ажилтан 20, жилийн төсөв 926500, хөрөнгө оруулалт 44000 бүгд, 970000 төгрөгний төсөвтэй ажиллаж байжээ.
1-р симестрийн шалгалтыг сургуулийн хүндэт зочин ЗХУ-ын комнист намын тов хорооны 1-р нарийн бичгийн дарга Брежновийн нэрэмжит шалгалт болгон явуулсан нь сайн үр дүнд хүч 255  хүнээс 8 онц 53 сайн 22 муутайгаар шалгагдан сургуулиараа 91,7% суралцаж бүх дээд, тусгай мэргэжлийн дунд сургуулиудын эцсийн байрнаас шууд 2-р байранд оржээ.
1967-1968 онд 1-2-р ангийн 107 сурагч багш Зузаан, Пүрвээ, ажилчин Цэвэгжав нарын удирдлагаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сангийн аж ахуйд очич 40 хоног ажиллан 7427 га газрын тариа хурааж 6000 тонн будааг цэвэрлэж 5164 тонн будааг ачиж буулгасан ба 910 га газраас өвс хадаж 250 гаруй нуруу хийсэн байна.





No comments:

Post a Comment