НҮҮР



April 24, 2018

“АЧИЙГ НЬ ХАРИУЛЪЯ” 
сайн үйлсийн аян
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн Эм зүй, Био-Анагаахын тэнхмийн санаачилгаар 2018 оны 03 сарын 30-аас 3 долоо хоногийн хугацаатай “ГОВИЙН БҮСИЙН АХМАД НАСТНЫ ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ГАЗАР”-ын өндөр настангуудад чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ. Үүнд:
1. Эхо оношлогоо /дотор эрхтэн/
2. Лаборатори /биохими, иммунологи, ЦЕШ, ШЕШ, сахар, эрдэс/
3. Зүрхний цахилгаан бичлэг
4. Эмчийн үзлэг /дотор, нүд/
5. Витаминжуулалт
6. Сургалт, урлагын номер, гарын бэлэг
Энэхүү сайн үйлсийн аяныг Оюутан түшиц эмнэлэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн Эмнэлзүй, эмгэг судлалын нэгдсэн лабораторийн тасаг, Брайву-3 эмийн сан хамтран зохион байгууллаа. Бидний үйл ажиллагааг дэмжин Дорноговь салбар сургуулийн захирал Ц.Цабшир, багш Б.Одончимэг, ажилтан Л.Бат-эрдэнэ, С.Болортуяа, Д.Долгормаа нар хувиасаа ахмадуудад гарын бэлэг гардуулав. Сайн үйлсийн аянд сайхан сэтгэлээр хамтран ажилласан, туслаж дэмсэн албан байгууллага, хувь хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
April 24, 2018
МОРФОЛОГИЙН ГУРАВДУГААР ОЛИМПИАД


АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн багш АУ-ны доктор, кл.профессор Х.Удвалын нэрэмжит Морфологийн гуравдугаар олимпиад 2 үе шаттай явагдаж амжилттай өндөрлөлөө.
1-р шатны шалгаруулалт 2018.03.30-ны өдөр болсон бөгөөд нийт 20 багийн 60 оюутан оролцлоо.
2-р шатны шалгаруулалт 2018.04.13-ны өдөр болж багууд 3 даалгавар гүйцэтгэж шилдэгүүдээ тодрууллаа. 1-р байранд Ц.Тэгшжаргал ахлагчтай А-204 группын баг, 2-р байранд Н.Ганзаяа ахлагчтай А-101 группын баг, 3-р байранд Ж.Наранцацраг ахлагчтай А-201 группын баг орж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Олимпиадад орцсон нийт оюутнуудаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье
March 23, 2018
АШУҮИС-ийн Дорноговь салбар Анагаах ухааны сургуулийн оюутнуудын дунд Гимнастикийн тэмцээн болж 6 багийн 100 орчим оюутан оролцож А-6 дамжааны баг түрүүллээ. "Хөдөлгөөн -эрүүл мэнд" аймгийн дэд хөтөлбөрийн зорилтын хүрээнд Сувилахуй-НЭМ-ийн тэнхэмийн багш нарын санаачлан зохион байгуулсан уг ажил нь оюутнуудыг дасгал хөдөлгөөнд уриалан дуудсан сайхан ажил боллоо.






March 13, 2018Ulaanbaatar
Оюутнуудаа!!! 
АШУҮИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг уламжлал ёсоороо зарлагдлаа. Та бүхэн Сурлагын амжилт, Нийгмийн идэвхи, урлаг спортын амжилт болон Нийгмийн халамжийн чиглэлээр тэтгэлэг авах боломжтой.
Ямар чиглэлээр тэтгэлэг авахыг хүсэх нь нээлттэй боловч голч дүн буюу таны сурлагын амжилт хамгийн чухал шүү!!! Мөн тус Их сургуульд 2 улирлаас дээш хугацаанд суралцсан байх ёстой.
1. Сурлагын амжилтаараа тэтгэлэг авах хүсэлтэй бол голч дүн 3.5 болон түүнээс дээш байх шаардлагатай.
2. Нийгмийн идэвх, урлаг, спорт чиглэлээр бол голч дүн 3.0 болон түүнээс дээш байх ба нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, хийсэн ажил эсвэл урлаг спортод гаргасан амжилтынхаа талаар цахим бүртгэлд бичнэ. 
3. Нийгмийн халамж чиглэлээр бол голч дүн 3.0-аас дээш байх шаардлагатай, мөн 300 үгэнд багтаан Тэтгэлэг авснаар гарах үр өгөөжийн талаар эсээ бичих хэрэгтэй. (зөвхөн нийгмийн халамжийн чиглэлээр бол эсээ бичнэ!!!)
Хугацаа:
- Хүсэлтийг 2018 оны 03 сарын 19-ний 17.00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.
- Шалгаруулалтыг 3 сарын 20, 21-ний өдөр хийж, шалгарсан эсэхийг 3 сарын 22 -нд сургуулийн мэйл хаягаар мэдээллэнэ.
Хүсэлтийг доорх линкээр нэвтэрч бөглөнө:
https://goo.gl/YiMJ9N
Хүсэлт бөглөхөд таны албан ёсны мэйл хаяг хэрэгтэй. Та бүхэн бүгдээрээ их сургуулийн албан мэйл хаягтайгаа мэдэж байгаа биз!!! Дахин сануулахад мэйл хаяг руугаа нэвтрэхдээ gmail.com хаягаар орж, Email хэсэгт [оюутны код]@st.mnums.edu.mn, Password хэсэгт регистрийн дугаарын 8 тоо/үсэггүй/-г бичнэ.
Мэйл хаяг руу нэвтрэх зааварчилгаа:
https://goo.gl/LZGUu2
Хүсэлт илгээхэд асуудал гарвал мөн асуух зүйл байвал Цахим сургалтын төвийн өрөө №325, утас 318415, elc@mnums.edu.mn хаягаар холбогдоно уу.
Сургалтын бодлого зохицуулалтын газар
__________________________________________________
November 27, 2017
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн шинэ номын сангийн нээлт: 
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль нь хуучин спорт заалыг өөрийн 100 гаруй сая төгрөгөөр засварлаж номын сан болгосон. 
Шинэ номын сангийн нээлт 2017 оны 11 сарын 24 –ны өдөр болсон. Нээлтийн арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, АШУҮИС-ийн Санхүү,эдийн засаг эрхэлсэн дэд захирал Э.Содномжамц, Сургалт эрхэлсэн дэд захирал Н.Сүмбэрзул мөн Дорноговь аймгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид урилгаар оролцсон.
АШУҮИС-ийн 50 сая төгрөгний дэмжлэгээр тавилгыг Бээжинд захиалгаар хийлгэсэн. Шинэ номын сантай болсноор уншлагын танхимын суудлын тоо 100 болж нэмэгдсэн. Мөн интернэт үйлчилгээ, уншлагын танхим тусдаа болсон. 
Зорилго: 
Номын сангийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, сургалтын хэвийн үйл ажиллагааг хангаж, багш ажилтан, оюутанд мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэдээлэл арга зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
Номын сангийн фонд нь Анагаахын багш, оюутан болон эмч нарт зориулагдсан мэргэжлийн монгол болон гадаад хэл дээрх, сурах бичиг, гарын авлага мөн тус сургуулийн эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүд, мэргэжлийн сэтгүүл, уран зохиолын номуудаас бүрдэнэ. Нийт 16000 гаруй номтой, ихэнх хувийг монгол мэргэжлийн ном эзэлдэг. Номын сангийн үндсэн фонд, ойрын фонд, гэрээр олгох тусдаа болж уншлагын 3 танхим нийт 100 хүний суудалтай, интернэт үйлчилгээгээр багш, оюутнуудад үйлчилэн ажиллаж байна.





________________________________________________
May 29, 2017
ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН 53 ДАХЬ ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛОВ
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн 53 дахь төгсөлтийн баярын арга хэмжээ 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр боллоо.
2016-2017 оны хичээлийн жилд Их эмчээр 69, Сувилагч /бакалавр/-аар 35, Сувилагч /дипломоор/-аар 14, Эх баригчаар 25, эм найруулагчаар 17, Лабораторийн техникчээр 17, Уламжлалтын сувилагчаар 6 оюутан төгсөж, эрүүл мэндийн салбарт 180 шинэ боловсон хүчин нэмэгдэж байна. 
Энэхүү арга хэмжээний үеэр их сургуулийн төгсөг¬чид диплом, энгэрийн тэмдгээ гардан авч, Хүний их эмчийн болон сувилагчийн тан¬гараг өргөж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэхээ мэргэжил нэгт нөхөд бо¬лон удирдлага, багш на¬рынхаа өмнө илэрхийлсэн юм.
Төгсөлтийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг нийт төгсөгчдөд хандаж, Анагаах, сувилах эрдмийн их оргил өөд тэмүүлэн яваа төгсөгчид та бүхэн анагаахын сургуулиас олж авсан мэдлэг чадвараа ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө харамгүй зориулж, үргэлж шинэ зүйл рүү тэмүүлж, мэргэжлээрээ тасралтгүй суралцаж, нутаг орондоо нэр хүндтэй сайн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болохыг хүссэн юм.
______________________________________________________
April 24, 2017
р, МСҮТ-ийн яруу найрагч А.Уранжаргал гутгаар байр, АШУҮИС-ийн Дорноговь салбар сургуулийн оюутан Э.Солонгоо, ЕБС-ийн 3-р сургуулийн сурагч Э.Анударь нар тусгай байр эзэлж энэ цагийн шилдэг яруу найрагчид болохоо баталлаа. 
Наадмын шүүгчээр Дорноговь аймгийн нэрт яруу найрагч, МЗЭ-ийн шагналт Ч.Эрдэнэбат, МЗЭ-ийн шагналт А.Байгалмаа, АШУҮИС-ийн Монгол хэлний багш Ц.Дэлгэрмаа нар ажиллалаа. Тус наадмын үеэр Монголын зохиолчдын эвлэлийн хамт олон зочилж ирснээс Төрийн соёрхолт нэрт яруу найрагч Ц.Бавуудорж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, “Болор Цом”-ын эзэн яруу найрагч Б.Мягмаржав нарын төлөөлөгчид үзэгч түмэндээ өөрсдийн бүтээлийн дээжээсээ сонордуулсан нь бахархууштай сайхан үйл явдал боллоо.




__________________________________________
March 30, 2017
ЭРДМИЙН БАГА ЧУУЛГАН-2017
АШУҮИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн багш нарын “Эрдмийн бага чуулган 2017” 3-р сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаан Сургалт, Эрдэм шинжилгээний хурал гэсэн үндсэн 2 хэсгээр явагдсанаараа онцлог юм. АШУҮИС-ийн НЭМС-ийн багш АУ-ны доктор Д.Гантуяа “Судалгааны арга зүй” , “Эрдэм шинжилгээний өгүүллийг хэрхэн сэтгүүлд нийтлүүлэх вэ?” сэдэвт сургалтуудыг явууллаа. Эдгээр сургалт нь бидний тулгамдаад байгаа асуудалд хариулт болсон хэрэгцээт сургалт боллоо.
Эрдэм шинжилгээний хуралд 1-р шатнаас шалгарсан 16 илтгэл хэлцэгдсэнээс Ю.Байгалмаа нарын “Пиелонефриттэй эмэгтэйчүүдийн жирэмсний явц, төрлөгийн онцлогийг судлах асуудалд” ,
А.Дагвасүрэн нарын “Эмнэлгийн ажилчдын гар утасны гадаргууд байрлах нянгийн бохирдлыг судалсан дүн, С.Алтанчимэг нарын “Үтрээний үрвсэлт өвчин үүсгэгчийг судалсан дүн “ илтгэлүүд тус тус шалгарлаа. 
Энэхүү хурлын үйл ажиллагааг маань дэмжин хамтран ажилласан АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал О. Чимэдсүрэн болон сургалт явуулахын зэрэгцээ эрдмийн хуралд маань шүүгчээр ажиллаж үнэтэй зөвлөгөө өгсөн Д.Гантуяа багшдаа баярлалаа.



_________________________________________________
January 24, 2017
ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
Оюутнуудаа!!! 
АШУҮИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг уламжлал ёсоороо зарлагдлаа. Та бүхэн сурлагын амжилт болон нийгмийн халамжийн чиглэлээр тэтгэлэг авах боломжтой. Хэрвээ сурлагын амжилтаараа тэтгэлэг авах хүсэлтэй бол голч дүн 3.5 болон түүнээс дээш, нийгмийн халамж чиглэлээр бол 3.0-аас дээш байх шаардлагатай, мөн 300 үгэнд багтаан эссе бичих хэрэгтэй. (зөвхөн нийгмийн халамжийн чиглэлээр бол эссэ бичнэ!!!)
Хугацаа:
- Хүсэлтийг 2017 оны 02 сарын 15-ны 17.00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.
- Шалгаруулалтыг 02 сарын 16-ны өдөр хийнэ.
- Тэтгэлэг гардуулах үйл ажиллагааг 02 сарын 17-нд зохион байгуулна.
Хүсэлтийг доорх линкээр нэвтэрч бөглөнө:
https://docs.google.com/…/1FAIpQLSdb9GaF_YrIJyDTs…/viewform…
Хүсэлт бөглөхөд таны албан ёсны мэйл хаяг хэрэгтэй. Та бүхэн бүгдээрээ их сургуулийн албан мэйл хаягтайгаа мэдэж байгаа биз!!! Дахин сануулахад мэйл хаяг руугаа нэвтрэхдээ gmail.com хаягаар орж, Email хэсэгт [оюутны код]@st.mnums.edu.mn, Password хэсэгт регистрийн дугаарын 8 тоо/үсэггүй/-г бичнэ.
Хүсэлт илгээхэд асуудал гарвал мөн асуух зүйл байвал Цахим сургалтын төвийн өрөө №325, утас 318415, elc@mnums.edu.mn хаягаар холбогдоно уу.
Мэйл хаяг руу нэвтрэх зааварчилгаа:
https://drive.google.com/open
Сургалтын бодлого зохицуулалтын газар
_______________

November 11, 2016

“Хариу нэхээгүй тус” аян
2016 оны 10 сарын 26-28-ны хооронд Ахмадад үзүүлж буй сувилахуйн тусламжийн чанар хүртээмжийг сайжруулах, тэдний оролцоог идэвхжүүлэх замаар настны эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилго дор жил бүр уламжлагдан явагдаж ирсэн Хариу нэхээгүй тус аяныг ахмад эмч Т. Алдармаа, сувилахуйн тэнхмийн багш Г. Сайнбаяр, Б. Наранжаргал, М. Отгон, “Гэрийн сувилгаа клуб”-ын оюутнууд хамтран гэртээ архаг хууч, хүнд өвчний улмаас хэвтэрт байгаа 7 ахмад настанд иллэг эмчилгээ болон сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүллээ.





___________________________________________________________________________________

“Дэвжээ” тэмцээ
Сувилахуй-эм найруулагчийн тэнхим, Сувилахуйн 4-р дамжаа, Сувилагчийн 3-р дамжаа, Эм найруулагчийн 3-р дамжаа хамтран 2016 оны 11-р сарын 02-нд Дэвжээ тэмцээнийг амжилттай зохион явууллаа. 
Тэмцээнд нийт 9 анги дамжаанаас бүрдсэн 4 баг өрсөлдсөнөөс 
- Сувилахуйн 4-р дамжаа “Монгол туургатан” баг 38 оноогоор 1-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж, шилжин явах цом гардан авлаа. 

- Сувилахуйн 3-р дамжаа “Домог” баг 37 оноогоор 2-р байр эзэлж өргөмжлөл, мөнөн шагналаар шагнагдав.

Мөн хөгжөөн дэмжигчдийн тэмцээн “Чанга шивнээ”. Тэмцээнд Сувилагчийн 3-р дамжааны оюутан Ширчинсүрэн, Уранцэцэг нар түрүүлж мөнгөн шагналаар шагнууллаа




___________________________________________________________________________________
Нагасаки Их Сургуулийн 2017 оны Nagasaki University Student Exchange program оюутан солилцооны хөтөлбөртөө элсэлт авч байна.
Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх вэб хаяг руу орж харна уу.
Мөн хөтөлбөрийн товхимлыг доор хавсаргаж явуулаа.
Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа:
2016 оны 11-р сарын 10-ны өдөр, (Оюутны нэр, хүйс болон оршин суух хугацааг оруулсан байх)
Өргөдөл өгөх эцсийн хугацаа:
2016 оны 11-р сарын 20-ны өдөр
___________________________________________________________________________________
БНСУ-ЫН ИОНСЕЙ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн ЭМСА болон Ионсей Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль хооронд хийгдсэн хос магистрын зэрэг олгох хөтөлбөрийн хамтын гэрээ (MOU ) -ний дагуу БНСУ-ын Ионсей Их Сургуульд тэтгэлэгээр суралцах боломжийг олгож байна.
АШУҮИС болон БНСУ-ын Ионсей Их Сургуулийн НЭМС-тай хос зэрэг олгох хамтын ажиллагааны гэрээ нь 2015оны 01 сарын 01 өдрөөөс эхлэн хэрэгжиж, одоогийн байдлаар нэг оюутан суралцаж байна.
Хамтарсан хөтөлбөрийн дагуу Ионсей Их Сургуулиас 2 дахь элсэлтээ зарлаад байна.
Элсэгчидэд тавигдах гол шаардлага: Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт level 4 дээш байх.
Элсэгчидээс авах шалгуур:
Элсэгчидээс ярилцлагын шалгалт болон Ионсей Их Сургуулиас Солонгос хэлний шалгалт авна.
Бүрдүүлэх бичиг баримт:
Бакалаврын дипломын хуулбар
Хувийн намтар /Солонгос хэл дээр/
Солонгос хэлний төвшинг батлах батламж
Материал хүлээн авах:
Элсэлтийн материалыг 11-р сарын 20-ний өдөр хүртэл хүлээн авах ба 2016 оны сонгон шалгаруулалтаар нэг оюутан сонгон шалгаруулж, тэнцсэн оюутан нь Ионсей Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн мэргэжлүүдээс сонгон магистрантурт тэтгэлэгтэйгээр суралцана.
Элсэгчидийн материалыг АШУҮИС –н 235 тоот өрөөнд хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9910-0760 дугаараас авна уу.
Холбогдох хаяг: АШУҮИС 235 тоот
Утас: 11-320579, 9910-0760
___________________________________________________________________________________


2016.10.08-нд БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурь АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуульд айлчилж, оюутны дотуур байр,сургуулийн сургалтын орчин болон Мандах наран эмнэлэгт байрлах “Оюутан” түшиц эмнэлэгтэй танилцлаа.





No comments:

Post a Comment